Сандро Боттичелли
Харагдац

Сандро Боттичелли (итали. Sandro Botticelli, жинхэнэ нэр: Алессандро ди Мариано ди Ванни Филипепи (итали. Alessandro di Mariano di Vanni Filipepi); 1445 онд Флоренцод төрж, 1510 оны 5-р сарын 17-нд Флоренцод нас барсан) - Италийн эртний Сэргэн мандалтын үеийн гарамгай мастер, зураач.
Сандро Боттичелли 1445 онд Флоренц хотод айлын 4 хүүгийн отгон нь болж төрсөн бөгөөд даруухан боловч ядуу биш гэр бүлд өссөн. Түүний эцэг Мариано ди Ванни Филипепи нь арьс ширээр урлан бүтээдэг хүн байсан бөгөөд ойролцоох Санто Спирито дүүрэгт өөрийн бүтээгдэхүүнийхээ дэлгүүртэй байжээ. Сандро Боттичеллигийн бүхий л амьдрал Тосканы нийслэл Флоренц хоттой холбоотой байв. Тэрээр энэ хотод төрж, ажиллаж, нас баржээ.