PHP
PHP нь HyperText Preprocessor гэсэн үгийн товчлол бөгөөд вэб хуудас хийдэг HTML (HyperText Mark-Up Language) хэлийг урьдчилан янзлана гэсэн утга илэрхийлнэ. Энэ нь Server-side буюу сервер-талт програмын хэл юм. Сервэр дээр алгоритм хийгдээд дараа нь вэб харуулагч програмруу бэлэн HTML код илгээнэ гэсэн үг.
Бүтцийн хувьд Perl дээр суурилж байгаад сүүлдээ C руу шилжсэн. Анхлан 1994 онд зохиогч Rasmus Lerdorf-ийн сайтад хэдэн хүн орсныг тооцоолох CGI скриптэн дээр өргөжүүлэлт хийх суурилж байгаад 3, 4 дэх хувилбаруудаасаа хувьсалд орон дүр төрхөө олжээ. 1995 оноос зохиогч эх кодоо олонд нээсэн. Одоо бүрэн бэлэн болсон сүүлийн хувилбар нь 5.2.6 ба 4.x хувилбар ч өргөнөөр хэрэглэгдсээр байна.
HTML блокууд дотор PHP-гийн <?php ?> эхлэл, төгсгөл блокуудыг нэмээд дотор нь кодоо бичнэ. Хуудас нь .htm биш .php өргөтгөлтэй байна. Одоогийн PHP хэл нь обьект хандлагат парадигмтэй. PHP 5-ийн код C++-ийнхтай адилхан харагдана. Жишээ нь:
<html>
<head>
<meta http-equiv="content-type" content="text/html; charset=utf-8">
</head>
<body>
<span>Би бол статик текст.</span>
<?php
$x=5;
print("Би бол PHP-ээр үүссэн динамик текст. x хувьсагчийн утга=%d",$x);
?>
</body>
</html>