Component Object Model
COM (англ. Component Object Model - бүрдүүлбэр объектын загвар; [ком] гэж дуудна) гэдэг бол бүрдүүлбэрт суурилсан програм хангамж бүтээхэд зориулж Microsoft компаниас 1993 онд танилцуулсан хоёртын тоон интерфейсийн стандарт юм. Үүнийг процесс хоорондын харилцаа холбоотой объект бүтээхэд ашигладаг. COM нь OLE, OLE Automation, Browser Helper Object, ActiveX, COM+, DCOM, Windows shell, DirectX, UMDF, Windows Runtime гэх мэт Microsoft-ын бусад олон технологи, фреймворкын суурь болсон байдаг.
COM бол зөвхөн Microsoft Windows болон Apple-ийн Core Foundation 1.3-д зориулан стандарт болгож тодорхойлон хэрэгжүүлсэн интерфейсийн технологи юм. Зарим хэрэглээнд COM-ыг Microsoft .NET фреймворк-оор орлуулан хэрэглэх болжээ. Гэхдээ COM объектыг .NET төрлийн бүх хэлэнд .NET COM Interop-оор дамжуулах ашиглах боломжтой.