Jump to content

Simple Network Management Protocol

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
02:39, 24 Гуравдугаар сар 2016-ий байдлаарх Deegii121314 (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга

Simple Network Management Protocol (SNMP)

snmp logo

Simple Network Management Protocol бол IAB байгууллагаас RFC 1157 нэртэй гаргасан application түвшинд ажилладаг сүлжээний төхөөрөмжөөс (заавал сүлжээний төхөөрөмж байх албагүй ямарч төхөөрөмж байж болно) сүлжээг удирдаж байгаа систем эсвэл хост руу мэдээлэл дамжуулдаг протокол юм. TCP/IP протоколын иж бүрдлийн стандарт протокол юм. UDP суурьтай. Анхны хувилбар - Simple Gateway Management Protocol (SGMP). Энэ нь зөвхөн Рутерыг хянах боломжтой байсан. Internet Engineering Task Force (IETF) гаргасан. SNMP нь TCP/IP-ийн протоколын багцад байгаагийн хувьд SNMP мессежүүд UDP ашиглаж дамжуулагддаг SNMP сүлжээг хянах, удирдахад ашигладаг хамгийн өргөн ашигладаг. Үйлдвэрээс гарч байгаа төхөөрөмжүүд дээр SNMP ажиллахад боломжтойгоор тохируулагдсан байдаг. Simple network management protocol нь дотроо SNMPv1 SNMPv2 SNMPv3 гэсэн төрөлтэй байх бөгөөд SNMPv1 ба SNMPv2 нь хоорондоо ажиллах зарчмын хувьд ялгаа байхгүй.

SNMP хувилбарууд

Хувилбар Стандарт Нууцлал Шифрлэлт
SNMPv1 RFC 1157 Community string Байхгүй
SNMPv2c RFC 1901-1908 Community string Байхгүй
SNMPv3 RFC 2273-2275 Username MD5, SHA DES- Data encryption standard AES- Advanced encryption standard

SNMPv1 Community–based security SNMPv2c Community–based security SNMPv2u User–based security SNMPv2 Party–based security SNMPv3 User–based security. Харин SNMPv3 нь SNMPv2 –ийн community string –ийн дутагдалтай тал болон өмнөх хувилбарууд хамгаалалтгүй дамждаг байсан бол MD5, SHA ашиглаж encryption, authentication хийдэг болсон. Simple network management protocol-д community string гэсэн ойлголт гарч ирнэ. Үүнийг ерөнхийд нь password гэж болно. Дотроо 3-н төрөлтэй. Үүнд:
1.Community string:
А.Read –зөвхөн унших эрхтэй password, agent дээр байгаа өгөгдлийг өөрчлөх эрхгүй.
Б. Read write – agent дээр байгаа өгөгдөлд хандан уншиж бичих буюу өөрчлөх боломжтой password.
В. Trap –ямар төхөөрөмж trap буюу анхааруулгын дохио хүлээн авахыг заадаг.
2.Default community string: Програм өөрөө тохируулсан password бөгөөд ихэнх тохиолдолд public шинжтэй байдаг бөгөөд read эрхийг олгодог. Иймээс default community string-г өөрчлөх хэрэгтэй.Хэрвээ ямар нэгэн байдлаар community string – write эрхтэйг нь алдвал олж авсан этгээд үүгээр дамжин төхөөрөмжийн интерфэйс унтраах, зарим тохиргоог өөрчлөх аюултай байдаг. Read болон Write эрх нь private шинжтэй байдаг.
3.Clear text: Ямар нэг encrypt буюу кодлол хийгдээгүй өгөгдөл дамжина гэсэн үг өөрөөр хэлбэл password нь яг тэр хэвээрээ дамжина гэж болно.

SNMP архитектур

2 түвшинт загвар
  • 2 түвшинт загвартай
  • SNMP Manager – Network Management Station
  • polling – хүсэлт , хариулт. Энэ нь 161-р портоор дамжина.
  • trap – зөвхөн АGENT-ээс ирнэ. Асинхрон дамжуулалттай. Энэ нь 162-р портоор дамжина.
  • SNMP Agent – Сүлжээний төхөөрөмж дээр ажиллаж байгаа програм хангамжийн нэг хэсэг


SNMP-ийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд тэдгээрийн үүрэг.

SNMP дараах хэсгүүдээс бүрдэнэ.


SNMP бүрэлдэхүүн хэсгүүдийн харилцан ажиллагаа
  • SNMP agent
  • SNMP Manager,
  • SNMP Managed devices
  • Management Information Base (MIB).

SNMP agent нь сүлжээний төхөөрөмж (host, router, printer гэх мэт) дээр ажиллаж байгаа програм бөгөөд MIB-аар тухайн төхөөрөмжийн гүйцэтгэл, алдаа, тохиргоо, ашиглалт, нууцлал хамгаалалтын удирдлагыг хэрэгжүүлэх боломжийг олгодог. SNMP agent-ийн гол үүрэг

  • Уг төхөөрөмж дээр суусан MIB-ийн сангаасаа мэдээлэл цуглуулах
  • Уг мэдээллээ хадгалах ба сэргээх
  • Manager-ээс ирж байгаа үүргийг биелүүлэх

SNMP manager нь NMS-дээр ажиллаж байгаа хэрэглээний програм бөгөөд agent- ийн MIB-г өөрчлөх эсвэл мэдээлэл авах хүсэлт дамжуулах үүрэгтэй. SNMP протокол нь manager болон agent хооронд SNMP мессэжүүдийг дамжуулах, хүлээн авах үүрэгтэй. Managed Device SNMP manager-ээр удирдуулж байгаа төхөөрөмж ба энэ нь таны хянах, удирдахыг хүсэж байгаа төхөөрөмж юм. Үүнд Routers, switches, servers, workstations, printers, UPSs, Projector гэх мэт орно. MIB файл нь төхөөрөмжийн sensor-д харгалзан байгаа утга ба manager-тэдгээр утгуудыг дуудаж мэдээллээ олж авдаг. Жишээ нь Server-ын Хард дискний мэдээлэл, сүлжээний картны траффик мэдээлэл, CPU ба санах ойн (System Health Sensor) мэдээлэл хэрэгтэй гэж үзвэл энэ тус бүрд харгалзах утгуудийг MIB агуулж байдаг. Хэрвээ таны төхөөрөмж MIB-д таны мониторинг хийхийг хүсэж байгаа sensor байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. MIB-ийн бүтэц ба OID MIB бол сүлжээ, төхөөрөмжийг удирдахад зориулагдсан мэдээллийн цуглуулга.

MIB tree бүтэц

ASN.1(Abstract Syntax Notation.1) бол ISO (International Organization for Standardization)-аас гаргасан стандарт хэл ба хэрхэн дамжихыг тодорхойлно. Энэ веб болон нисэх онгоцны системд ашиглагддаг. Үүний бүрэн дэлгэрэнгүй стандартыг энд дарж үзээрэй. 600 гаруй хуудастай ном байна. MIB нь Object Identifier(OID) гэсэн нэртэй объектуудаас бүтдэг. MIB-д обьект бүр object identifier (OID) болон нэртэй байна. MIB tree бүтэц. Яг үнэн хэрэг дээрээ бол ОID нь маш олон тооны цэгээр тусгаарлагдсан дараалал байдаг. Жишээ нь: Cisco router-ийн санах ойн OID нь дараах хэлбэртэй байна. 1.3.6.1.4.1.9.9.48.1.1.1.6.1 1.3

OID гэж юу вэ?

OID нь цор ганц байх бөгөөд цэгээр тусгаарлагдан 10-тын тооллын системээр дүрслэгдэнэ. Эдгээр объектууд нь дараалсан тоон утга байдаг. Объект бүр нь өвөрмөц дахин давтагдахгүй бөгөөд тус төхөөрөмжийн онцлог шинж чанарыг илэрхийлнэ. Жишээ нь Прожектор нь төхөөрөмж гэж үзвэл. Прожектор дээр заавал байх MIB (lamp time life of projector, temperature,), байх шаардлагагүй MIB гэж байна. Тиймээс төхөөрөмж бүр мөн үйлдвэрлэгч бүр өөр өөр MIB-тэй байдаг. Manager асуух үед эдгээр утгууд өөр өөр утга дамжуулж болно. Хоёр төрлийн ОбъектID байдаг. Scalar ба Tabular. Эдгээрийг жишээн дээр тайлбарлах нь илүү тустай байх. Scalar: Та төхөөрөмжийн үйлдвэрлэгчийн нэрийг энэ төрлөөр харвал дараах хэлбэртэй байна. (As definition says: "Scalar Object define a single object instance") Tabular: Та Quad процессорын CPU –ны ачааллыг харахыг хүсвэл. Энэ төрөл нь CPU тус бүрийн үр дүнг тус тусаар нь харна. Энд 4 CPU-ны үр дүн гарна. Дараах хэлбэрээр гарна. (As definition says: "Tabular object defines multiple related object instance that are grouped together in MIB tables") ОбъектID бүр нь MIB дотор шаталж үечилсэн бүтэцтэй байдаг. MIB-ийн энэ бүтэц нь мод хэлбэрийн байдаг.

MIB юу хийдэг вэ?

Үндсэн зорилго бол ОID байгаа дараалсан олон тоог хүний нүдэнд уншигдаж байхаар харуулах. SNMP төхөөрөмж trap эсвэл өөр мессэж илгээж байхад түүний ОID байгаа өгөгдөл бүрийн утгыг тодорхойлох. MIB нь ОID-ийг текстэн мэдээллээр хангадаг. SNMP manager нь codebook гэх зүйлийг ашиглаж OID тоонуудыг хүний уншиж болохуйц мэдээлэл рүү хөрвүүлдэг.

Яагаад надад MIB хэрэгтэй вэ?

Таны manager төхөөрөмжид agent –ээс ирж байгаа мэдээллийг боловсруулахын тулд MIB хэрэгтэй хэрвээ MIB байхгүй бол ямар утга үгүй тоон дараалал та харах болно.

Хэрхэн MIB-ийг өөрийн SNMP менежер болгох вэ?

Таны SNMP manager хөрвүүлэгч хэмээх (compiling) нэрлэдэг программ ашиглаж MIB-ийг импортлон оруулж ирнэ. Хөрвүүлэгч нь ASCII хэлбэрт байгаа MIB-ийг хоёртын тооллын систем руу хөрвүүлж дараан нь SNMP manager ашиглах боломжтой болно.

Яагаад MIB чухал вэ?

Хэрвээ таны төхөөрөмж дээр SNMP –ийн MIB байхгүй бол та тэр төхөөрөмжийг SNMP-гээр дамжуулан удирдах, хянаж чадахгүй. Жишээ нь таны төхөөрөмж дээр температур мэдрэгчтэй гэвэл та тэр төхөөрөмжөөс температурын өгөгдөл хүлээж авна. Тиймээс та тус төхөөрөмжийн MIB-ийг олж мэдэх хэрэгтэй. Хэрвээ тус төхөөрөмжийн MIB-д температурын sensor байхгүй бол тус төхөөрөмж хэзээ ч TRAP –аар температурын мэдээлэл илгээхгүй.

Яагаад MIB-ийг ойлгох хэрэгтэй вэ?

MIB гэдэг бол SNMP төхөөрөмжийн яг үнэн боломжуудыг олж мэдэж болох хөтөч л гэсэн үг. Та шууд ямар ямар TRAP дамжихыг нь мэдэх үү ? Магадгүй энэ сонин санагдаж байгаа ч үүнийг заавал мэдэж байх хэрэгтэй. IPv6-руу ихэнх улс шилжин дуусаж байна. Ирээдүйд бүх эд зүйлс сүлжээнд холбогдож ажиллах болно энэ үед SNMP төрлийн протоколууд маш их хэрэглэгдэх болно. Зарим үйлдвэрлэгч MIB-ийг төхөөрөмж дээрээ тэмдэглэж оруулаагүй байдаг тал бий. Гэвч амьдрал дээр бол ихэнх төхөөрөмжүүд MIB-ийн бүдүүвчийг хавсаргасан байдаг. Энэ MIB – нь бүх төрлийн sensor-ийг дэмжинэ гэсэн үг биш юм. Хэрвээ та SNMP мониторинг хийхийг хүсэж байгаа бол заавал MIB-ийн бүтэц, түүний утгуудыг ойлгож байх хэрэгтэй. Энэ нь тус SNMP төхөөрөмжийн SNMP-ээр хийж чадах боломжууд гэсэн үг юм. Та SNMP төхөөрөмжийг худалдаж авах гэж байгаа бол худалдаж авахаасаа өмнө MIB- файлыг маш анхааралтай шалгахыг зөвлөж байна.

MIB-ийг хэрхэн харах вэ?

MIB файл нь ASCII тексттэй адил, та ямар нэгэн текст уншигчаар нээж чадна. Жишээ нь Windows Notepad. Зарим үйлдвэрлэгчид 2-тын тооллын систем дээр бичсэн байдаг. Тэднийг шууд уншиж чадахгүй. Та MIB файлын ASCII хэлбэрийг үүсгэх хэрэгтэй. Тайлбар: Зарим MIB файл Unix –ийн текст байдаг. Unix текст формат бол Windows/DOS текст файлын бүтцээс маш их ялгаатай. DOS/Windows текст буцах ба мөрийн төгссгөл нь мөр бүрийн төгсгөлд байдаг бол Unix текст файл зөвхөн мөрийн төгсгөлд байдаг. Хэрвээ та MIB файлыг Windows PC дээр нээхийг хүсэж байгаа бол үйлдвэрлэгчээс нь DOS – д зориулсан формат байгаа эсэхийг асуух хэрэгтэй. Эсвэл текст хооронд хөрвүүлэгч ашиглаж болно.

Ямар үед MIB –ийг засварлах вэ?

MIB файл нь enduser-д зориулагдаж гаргаагүй. Онолын хувьд та илүү хялбар байдлаар MIB- ийг зохион байгуулж болох ч гол зорилго болох Managed төхөөрөмжид л дэлгэц дээр харуулахад хялбар байх хэрэгтэй.

SNMP мессежүүд

SNMP-ийн мессежүүд нь маш энгийн байдлаар мэдээллээ солилцдог байдал нь SNMP-ийг алдартай болгосон байх. Доор зарим мессежүүдыг оруулав.

SNMP мессежүүд
SNMP мессежүүд
  • GET: GET мессеж бол manger-ээс agent (managed device) –руу илгээж байгаа хүсэлт юм. Үүний утга нь тус төхөөрөмжөөс нэг эсвэл олон утга авахын тулд явуулсан хүсэлт юм.
  • GET NEXT: Энэ мессеж нь GET –тэй ижил. Ганц ялгаа нь гэвэл дараагийн MIB-ийн модонд байгаа дараагийн ОбъектID-ийн утгийг авна.
  • GET BULK: Энэ мессеж нь MIB-ээс том хэмжээний өгөгдөл авах үед ашиглагддаг.
  • SET: Энэ мессеж нь manager-note дээр ажиллаж байгаа админ тус бүр SNMP managed device-ийн утгийн өөрчлөх эсвэл зааж өгөх үед ашигладаг.
  • TRAPS: Дээрх мессежүүдтэй адилгүй учир нь. Дээрх командуудыг manager санаачилдаг (хийдэг). TRAPS бол agent –т илгээдэг. Энэ нь тус agent ямар нэгэн утгийг manager –руу илгээж байгаа мэдээлэл юм.
  • INFORM: Энэ мессеж нь TRAP –тай төстэй. Үүнийг agent илгээдэг. Санаа нь manager-ээс мэдээлэл хүлээн авсан гэдгээ мэдээлэх үүрэгтэй.
  • RESPONSE: Энэ мессеж нь мэдээллийг буцаан дамжуулах үед ашиглагддаг.