Secure hash algorithm
Secure hash algorithm (SHA)
SHA тухай
Secure hash algorithm буюу SHA-г NIST хөгжүүлэгдсэн. 1993 онд SHA-г Federal Information Processing Standard (FIPS)-с нийтэлсэн анхны хувилбар нь 160 битийн хаш функц. Secure hash algorithm нь message authentication, түлхүүр үүсгэх функцууд ба баталгаажуулахад ашиглагдана. Хаш алгоритм нь дурын битийн уртыг тогтмол битийн урттай болгон гаргадаг функц. SHA нь SHA-0, SHA-1, SHA-2, SHA-3 гэсэн хувилбаруудтай. SHA-n гэдэг тэмдэглэгээ нь хэш функцийн үр дүнд n-битийн утга гарна гэдгийг илэрхийлнэ. Харин SHA-1-ийн хувьд NIST FIPS PUB 180-1-д анх тодорхойлсны дагуу 160-битийн утга гаргана.
SHA төрөл
SHA-0:
1993 онд SHA нэрээр нийтэд хэвлэгдсэн 64 бит Хаш функцийн анхны хувилбар (retronym)
SHA-1:
160 бит Хаш функц. NSA-с тоон гарын үсгийн алгоритмийн хэсэг болгож загварчилсан. SHA-1 нь аюулгүй байдлын тэсвэрээр хангалтгүйд тооцогдох болсон тул ашиглахыг зөвлөхгүй болсон. Оролтонд нь 264 битээс бага мессеж, гаралтанд нь 160 битийн мессеж гарна. Энэхүү стандартын хүрээнд аюулгүй байдлын амьдарлын хугацааны турш SHA-384 ба SHA-512 алгоритмууд нь аюулгүй байдлын тэсвэр хамгийн өндөрт байдаг.
SHA-2:
Өөр өөр блокуудтай 2 ижил хаш функцийн бүлэг юм. SHA-256, SHA-512 SHA-256 нь SHA-1ба MD4, MD5-н аргаар үйл ажиллагаа явуулдаг. SHA-256 шахалтын функц нь 256 битийн завсрын хаш утга ба 512 битийн мессежийн блок дээр ажилладаг. Энэ нь үндсэндээ 256 битийн блок шифрлэлтийн алгоритм юм. SHA-224, SHA-324, SHA-512/224 ба SHA-512/256 гэсэн тус бүрийн стандарт байдаг. Эдгээрийг NSA зохион бүтээсэн. 2 гол бүрэлдэхүүн хэсэгтэй. 1. SHA-256 шахалтын функц ба 2. SHA-256 мессежний хуваарь SHA-256 нь 32 битийн үсэгт ашиглагдана. Доорх тэмдэглэгээг ашиглана.

SHA-512 шахалтын функц нь 512 битийн завсрын хаш утга ба 1024 битийн мессежийн блок дээр ажилладаг. Энэ нь үндсэндээ 512 битийн блок шифрлэлт юм.
SHA-3:
одоо ажиллаж буй NIST hash competition функцийн хувилбарт санал болгосон хаш функцийн стандарт. 2012 оны 10 сард SHA-3 гэсэн шинэ стандартыг сонгосон. Тоон гарын үсэг болон хаш дээр суурилсан MACs, PRFs, RNGs, KDFs-г дэмждэг. Аюулгүй байдлын хувьд маш их өндөр. SHA-3 нь SHA3-224, SHA3-256, SHA3-384 ба SHA3-512 гэсэн 4 криптографын хаш функцээс бүрдэнэ. 2 гол бүрэлдэхүүн хэсэгийг тайлбарлья. 1 SHA-512 шахалтын функц ба SHA-512 мессежийн хуваарь
Энэ нь доорх тэмдэглэгээг ашиглана.

SHA-512 нь 64 битийн үсэгт ашиглагдана.