Jump to content

Virtual Router Redundancy Protocol

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
05:25, 11 Гуравдугаар сар 2016-ий байдлаарх Nadmid0822 (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга

I.Онол

FIRST HOP REDUNDANCY PROTOCOLS

Энэ технологи нь төхөөрөмжийн гарцыг нөөцтэй болгох бөгөөд гарцаас шалтгаалж сүлжээ тасрахаас сэргийлдэг технологи.Хоёр болон түүнээс дээш тооны бодит рөүтерүүд нэгдэж виртуал рөүтерийг үүсгэж ажиллах бөгөөд виртуал рөүтерийн IP хаяг нь төхөөрөмжийн гарцын хаяг болон тохируулагддаг.Нэг виртуал рөүтер байгаа ч сонгосон протоколоос шалтгаалан нэг бодит рөүтер эсвэл ачааллыг тэнцвэржүүлэх олон рөүтер өгөгдлийг өөр дээгүүрээ дамжуулна.Хэрэв өгөгдлийг дамжуулж байсан рөүтер үүргээ гүйцэтгэх боломжгүй болвол дараагийн рөүтер нь автоматаар үүргийг нь өөр дээрээ шилжүүлэн ажиллах бөгөөд энэ ажиллагаа хэрэглэгчид мэдэгдэхгүй бөгөөд сүлжээний үйлчилгээ тасалдалгүй ажиллана.FHRP нь:

	Hot Standby Redundancy Protocol (Cisco) 
	Virtual Router Redundancy Protocol (IEEE) 
	Gateway Load Balancing Protocol (Cisco) 

HSRP, GLBP Рөүтерүүдийн үүрэг

 Active(өгөгдөл дамжуулж буй рөүтер) Active рөүтерийг сонгохдоо priority-ийн утга дээр суурилах бөгөөд хамгийн их priority рөүтер сонгогдоно.Дефаултаараа бүх рөүтерийн priority нь 100 байдаг.Хэрэв бүгд ижил priority бол хамгийн их IP хаягтай нь сонгогдоно.  Standby(Нөөц рөүтер) Хоёрдох их priority сонгогдоно.Хэрэвбүгд ижил priority бол хамгийн их IP хаягтай нь сонгогдоно.  Listen(Active болон Standby үүргүүдийг аваагүй рөүтер)

VRRP

Рөүтерүүдийн үүрэг

 Master(Өгөгдөл дамжуулж буй рөүтер)  Backup(Нөөц рөүтер)

VRRP ажиллагаа LAN клиент нь замчлалыгтодорхойлохдоо рөүтер нь алсад байгаа хэрэглэгчийг first hop-оор нь дамжуулан тодорхойлдог.Тохируулахдаа динамик болон статик байдлаар тохируулж болно. Жишээ нь динамик рөүтерийн хувьд  Proxy ARP-Клиент нь ARP хүсэлт илгээнэ.Рөүтер МАС хаягаар нь илгээсэн ARP хүсэлтийг хүлээн авсан бол буцаагаад хариу илгээнэ (response).  Routing Protocols-Клиентийн хүсэлтийг сонсоод динамик замчлалын протокол тусламжтай замчлалын хүснэгтээсээ update мэдээ илгээнэ.  ICMP Router Discovery Protocol (IRDP) client-ICMP протоколын тусламжтай рөүтер нь клиентийг илрүүлнэ. Динамик протоколын нэг сул тал нь LAN клиент дээр зарим нэг тохиргооны хүлээлт болон боловсруулалтын ачааллыг үүсдэг.Бас нэг рөүтерийн дутагдалтай тал нь гэвэл бусад рөүтер рүү шилжилтийн боловсруулалт удаан.Динамик протоколыг клиент дээр тохируулахдаа дефаулт рөүтерийн тохиргоог өөрчилж болохгүй.Энэ арга нь клиентийн тохиргоо болон боловсруулалтыг хялбаршуулж байгаа ч гэсэн ганцхан л холболт тогтоодог дутагдалтай талтай.Хэрэв дефаулт гарц нь унавал LAN клиент зөвхөн ганцхан дотоод сүлжээтэй л холбогдоно харин бусад сүлжээтэй холбогдсон холболт тасарна. VRRP статик тохиргоо нь дээрх асуудлыг шийдвэрлэсэн.VRRP нь нэг виртаул рөүтер үүсгэж өгсөнөөр бусад рөүтер ч нь гэсэн боломжийг олгосон.Тохируулахдаа рөүтерүүдийн дефаулт гарцыг виртуал рөүтер дээрээ тохируулдаг.Виртаул рөүтер нь рөүтерийн төлөөлөл бөгөөдVRRP группууд нь мэдэж байдаг. VRRP нь Ethernet, Fast Ethernet, BVI, and Gigabit Ethernet interfaces, MPLS VPNs, VRF-aware MPLS VPNs, VLAN эдгээрийг бүгдийг дэмждэг. Зураг 1-тVRRPтохиргоо.Рөүтер A, B, C нь VRRP рөүтер бөгөөд виртуал рөүтерийг багтааж байгаа.Виртаул рөүтерийн IР хаягийг А рөүтерийн (10.0.0.1) этернет интерфейс дээр тохируулсан. Зураг-1VRRP суурилсан топологи