Network Time Protocol
Network Time protocol
NTP гэж юу вэ?

NTP нь Network time protocol гэдэг үгний товчлол бөгөөд энэ нь төхөөрөмжийн цагийг
синхрончлоход хэрэглэгддэг. NTP-г анх Delaware-ийн их сургуулийн профессор David L. Mills санаачлан хөгжүүлсэн Интернэт стандарт протокол юм.
SNTP гэж юу вэ?
Simple network time protocol гэсэн үг бөгөөд ерөнхийдөө NTP нь олон системүүдэд бүрэн хэрэгжүүлэх нь хэтэрхий төвөгтэй байсан учир энэхүү протоколын хялбаршуулсан хувилбар болох SNTP гарч ирсэн юм. Гэхдээ энэ нь зарим дотоод алгоритмгүй учир серверийн олон төрлүүдэд хэрэглэгдэдгүй.
Яагаад цагийг синхрончлох хэрэгтэй вэ?
Цаг нь ихэвчлэн дэвшилтэт байдаг. Хэрэв та өөр өөр компьютер дээр холболтын програм байгаа ба нэг компьютерээс нөгөөгийн цагийг өөрчлөхөөр бол цаг ч адил урагшлах ёстой.
NTP-н түүх
NTP нь хамгийн анх 1980 аад оны үед зөвхөн хэдэн зуун миллисекундын нарийвчлалтайгаар хэрэгжүүлж эхэлсэн. Хамгийн анхны хэрэгжилт нь Interner Engineering Note [IEN-173]-д баримтжуулагдсан байдаг. Дараа нь [RFC 778] аар эхний үзүүлэлт нь гарч ирсэн. Гэхдээ одоо ч үүнийг Internet clock service гэж нэрлэдэг. Тэр үед цаг синхрончлол нь HELLO routing protocol-д хэрэгтэй байсан. NTP-г хамгийн анх [RFC 958] нэвтрүүлсэн. Голдуу сүлжээгээр дамжиж буй пакетуудыг зарим үндсэн тооцоон дээр тулгуурлан тодорхойлдог. NTP-н эртний хувилбарууд нь ямар ч давтамжийн алдааг засдаггүй байсан.
NTP хувилбар 1 протокол болон дагалдан яваа алгоритмын анхны бүрэн тодорхойлолтыг 1988 онд [RFC 1059]-с гаргасан. Энэ хувилбар нь аль хэдийн client-server горим шиг симетрик ажиллагааны горимтой байсан.
NTP-н үндсэн шинж чанар нь юу вэ?
Компьютерийн цагийг синхрончлох хэд хэдэн протокол байдаг ба тэдээр нь тус бүртээ ялгаатай шинж чанартай.
NTP –н шинж чанарууд
- ·NTP зөв хэрэгжүүлэхийн тулд зарим зөв жишиг цаг хэрэгтэй. Бүх цаг нь тэрхүү зөв цагаар тодорхойлогддог. NTP-н хувьд энэ нь UTC жишиг цагийг ашигладаг.
- ·NTP нь алдаанд тэсвэртэй протокол ба энэ нь хамгийн сайн гэсэн хэд хэдэн боломжит цагийн эх үүсвэрүүдийг автоматаар сонгож синхрончлолыг хийдэг. Энэхүү сонгогдсон эх үүсвэрүүд нь хуримтлагдсан алдааг багасгахын тулд нэгтгэгдэж болдог. Түр болон байнгын буруу ажиллагаатай үеийг эх үүсвэрээс илрүүлж зайлсхийдэг.
- ·NTP нь өргөтгөх боломжтой протокол юм. Синхрончлогдсон сүлжээ нь хэд хэдэн жишиг цагуудаас бүрдэн болдог. Ийм сүлжээний зангилаа бүр нь цагийн мэдээллээ нэг эсвэл 2 талт чиглэлээр солилцдог. Нэг зангилаанаас бусад руугаа цагийн мэдээллээ тараахдаа шаталсан хэлбэрээр тараах ба хамгийн дээр нь жишиг цаг нь байрлана.
- · NTP нь боломжит хэд хэдэн эх үүсвэртэй ба хамгийн сайн эх үүсвэрийг сонгож энэ нь одоо цагийн дүгнэлтэд хүрдэг. Протокол нь өндөр нарийвчлалтай ба наносекундээс бага бол (2^-32) resolution-р илэрхийлнэ.
· Сүлжээний холболт түр хугацаанд тасалдсан үед NTP нь өнгөрсөн болон одоогийн цагийг тооцоолж хэмжилтийг хийж чаддаг.