Jump to content

Autodesk Inventor

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
15:06, 21 Гуравдугаар сар 2015-ий байдлаарх Munkhzaya.E (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга

Загвар:Infobox software

Autodesк Inventor нь загварчлах элементээс бүтээгдэх, параметрийн 3D-CAD-Програм бөгөөд үүнийг Autodesk компани хөгжүүлэн борлуулж байна. 3D гэдэг нь огторгуйн загвар буюу моделлыг үүсгэхийг нэрлэдэг. Ингэхдээ тухайн загварыг үүсгэх бүх алхам (элементүүд) болон түүний хэмжээсийн параметр нь ширхэг ширхэгээр оруулан тэдгээрийн хамаарлыг бичиж хадгална. Энэ нь эргээд засвар хийх шаардлага гарахад, буцан хэрэгтэй алхам дээр очиж засвар хийснээр тухайн моделлыг өөрчлөх боломжийг олгодог. Энэхүү зарчим нь мөн эд хэсгийн нийлбэрт хүчинтэй учир механик хөдөлгөөнийг ямар нэг нэмэлт туслах багажгүйгээр дэс дараалалд оруулан бичлэг хийх ч боломжтой.

Шаардлагатай техникийн зураг гаргахын тулд тусгай ажлын алхам хэрэгтэй. Үүний тулд эхлээд үүсгэсэн нэгж эд хэсгийн моделл болон эд ангийн нийлэмжийн моделлуудаа техникийн зураг болгон хөрвүүлэx болон шаардлагатай тэмдэг тэмдэглэгээ эсвэл нэмэлт тайлбар бичиж цаасан дээр хэвлэх боломжтой болгоно. Энэ хөрвүүлсэн зураг нь анхны моделлтэй шууд хамааралтай учир моделл дээр хийгдсэн бүх өөрчлөлт автоматаар техникийн зурагт өөрчлөгдөж байдаг.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.