Jump to content

Global Positioning System

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
08:08, 24 Наймдугаар сар 2014-ий байдлаарх Orgio89 (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
GPS-ын 24 хиймэл дагуулууд дэлхийгээс 20000км зайд тойрог замд ажиллаж тасралтгүй байршлийн дохиоллыг дэлхийд дамжуулдаг
Хиймэл дагуулын байршил тогтоох системуудийн харьцуулалт

GPS нь (англ. Global Positioning System) АНУ-ын Батлан Хамгаалах яамнаас хэрэгжүүлсэн цэрэг иргэний зориулалтын байршил тогтоох систем юм. Одоогоор олон нийтийн хэрэгцээнд АНУ-ын GPS ба ОХУ-ын Глонасс системүүдийг амжилттай ашиглаж байна. Эдгээр системүүд нь тус бүр 24ш хиймэл дагуулуудыг дэлхийгээс 20000км тойрог замд байрлуулж байршлын дохиоллыг хэрэглэгчийн байршил тогтоогчид тасралтгүй дамжуулж ажилладаг. Мөн 2019 оноос Европын холбооны Галилео байршил тогтоох систем иргэдэд үйлчилж эхлэх болно.

GPS-ын гол зарчим нь дэлхийн аль ч цэг дээр 4 ба түүнээс олон байршлын хиймэл дагуулууд хэрэглэгчид байршлын дохиоллыг дамжуулахад оршдог.

GPS-ийг анх цэргийн зориулалттайгаар 1973 оноос эхлэн судалж хэрэгжүүлж эхэлсэн ба 90-ээд оноос бага багаар иргэний хэрэгцээнд ашиглуулж эхэлжээ.

Системүүдийн харьцуулалт

Систем GPS байршил тогтоох систем Глонасс байршил тогтоох систем Бейдоу байршил тогтоох систем Галилео байршил тогтоох систем IRNSS байршил тогтоох систем
Хэрэгжүүлэгч АНУ ОХУ БНХАУ Европын холбоо Энэтхэг
Сувгын кодчилол CDMA FDMA/CDMA CDMA CDMA CDMA
Тойрог зам 20,180km 19,130km 21,150km 23,220km 36,000km
Хугацаа 11.97 цаг (11 h 58 m) 11.26 цаг (11 h 16 m) 12.63 цаг (12 h 38 m) 14.08 цаг (14 h 5 m) N/A
1 өдрийн эргэлт 2 17/8 17/9 17/10 N/A (geostationary)
Хиймэл дагуулын тоо 24 31 5 тогтмол тогтмол,
30 дундаж тойрог замын дагуул
4 туршилтын дагуул,
22 ажиллагаатай дагуул
7 тогтмол дагуул
Үелзэл 1.57542 GHz (L1 signal)
1.2276 GHz (L2 signal)
~ 1.602 GHz (SP)
~ 1.246 GHz (SP)
1.561098 GHz (B1)
1.589742 GHz (B1-2)
1.20714 GHz (B2)
1.26852 GHz (B3)
1.164–1.215 GHz (E5a and E5b)
1.260–1.300 GHz (E6)
1.559–1.592 GHz (E2-L1-E11)
N/A
Статус Ажилладаг Ажилладаг,
CDMA -г бэлдэж байна.
15 дагуул ажилладаг,
20 бусад дагуулыг төлөвлөсөн
Бэлдэж байгаа 2 дагуул хөөргөсөн,
5 нэмэлтийг 2015 онд хөөргөнө


Бусад үзэх