Global Positioning System
Харагдац


GPS нь АНУ-ын Батлан Хамгаалах яамнаас хэрэгжүүлсэн цэрэг иргэний зориулалтын байршил тогтоох систем юм. Одоогоор олон нийтийн хэрэгцээнд АНУ-ын GPS ба ОХУ-ын Глонасс системүүдийг амжилттай ашиглаж байна. Эдгээр системүүд нь тус бүр 24ш хиймэл дагуулуудыг дэлхийгээс 20000км тойрог замд байрлуулж байршлын дохиоллыг хэрэглэгчийн байршил тогтоогчид тасралтгүй дамжуулж ажилладаг.
GPS-ын гол зарчим нь дэлхийн аль ч цэг дээр 4 ба түүнээс олон байршлын хиймэл дагуулууд хэрэглэгчид байршлын дохиоллыг дамжуулахад оршдог.
GPS-ийг анх цэргийн зориулалттайгаар 1973 оноос эхлэн судалж хэрэгжүүлж эхэлсэн ба 90-ээд оноос бага багаар иргэний хэрэгцээнд ашиглуулж эхэлжээ.