Jump to content

JavaScript

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
03:10, 10 Гуравдугаар сар 2014-ий байдлаарх Chinneeb (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга
JavaScript
Албан бус лого
Парадигмолон парадигмт: скриптийн, прототайпад суурилсан, объект хандлагат, исператив, функциональ [1]
Гарсан он1995; 30 жилийн өмнө (1995)
ЗохиогчБрендан Айк
ХөгжүүлэгчNetscape Communications Corporation, Mozilla Foundation
Тогтвортой хувилбар1.8.5[2] (3 сарын 22, 2011; 14 жилийн өмнө (2011-03-22))
Төрөлжүүлэлтдинамик, нугасан
Голлох хэрэгжүүлэлтKJS, Rhino, SpiderMonkey, V8, Carakan, Chakra
Өөрт нөлөөлсөнScheme, Self, Java, C
Бусдад нөлөөлсөнActionScript, CoffeeScript, Dart, JScript .NET, Objective-J, QML, TypeScript, Node.js, LiveScript

JavaScript нь компьютерын хөрвүүлэгддэг програмын хэл. Энэ нь вэб хөтчийн хэрэглэгчид үйлчлэх хэсэг болон дэлгэцэнд харагддаг. JavaScript нь прототайпад суурилсан скриптийн хэл бөгөөд динамик, өгөгдлийн сул төрөлжүүлэлттэй, нэгдүгээр зэргийн функцуудтай хэл юм. Энэ нь объект хандлагат, исператив, функциональ програмчлалын хэв маягуудыг дэмждэг олон парадигмт хэл юм.

Түүх

Netscape-д үүссэн

ЖаваСкриптыг анх netscape компаниас хөгжүүлсэн. Mocha нэрэн дор хөгжүүлж байгаад 1995 оны 9 сард netscape 2.0 -ын туршилтын хувилбар гарахад livescript гэх нэрээ олсон. Гэхдээ netscape 2.0B3 хувилбар гарахад нэрийг нь өөрчилж Жаваскрипт болгосон. Netscape navigator вэб хөтчинд жава технологийг орлохуйц байж чадна гэсэн үүднээс нэрийг жаваскрипт болгон өөрчилсөн.

Сервер талын Жаваскрипт

1994 оны 12 сард Netscape компаниас Netscape Enterprise Server дэх сервер талын скрипт хэлний хэрэгжүүлэлтийг танилцуулсан. 2000 оны дундаас сервер талын жаваскрипт тархаж эхэлсэн бөгөөд Node.js нь зөвхөн сервер талд ашиглагдах бус аппликэйшнд ч ашиглагдаж эхэлсэн.

Майкрософт хэрэглэж эхэлсэн

ЖаваСкрипт вэб хуудсанд үйлчлүүлэгч талын скрипт хэл болон маш хурдацтайгаар тархаж эхэлсэн. Майкрософт компани өөрийн вэб хөтөч болон 1996 оны 8 сард гарсан IE 3 хөтчөө жаваскриптээр хөгжүүлснээ танилцуулжээ. Мөн Internet Information Server-ээ ч сервер талын жаваскриптээр хөгжүүлжээ. Майкрософт динамик HTML гэсэн нэр томьёогоор халхлан вэб хуудасны скриптыг ашиглаж эхэлсэн. Майкрософт компани ЖаваСкриптын нэрийг JScript гэж өөрчлөн барааны тэмдэгийг хулгайлсан. Энэ JScript нь жава хэлний java.unil.Date класс-т суурилсан.

Барааны тэмдэг

Одоогийн байдлаар жаваскрипт нь Oracle корпорацийн өмч байна.

ЖаваСкрипт болон Жава

ЖаваСкриптыг Жава нь хоёул Cи хэлний бичлэгтэй төстэй бичигдэг, обьект хандалтат хэл ч энэ 2 хэлийг адилтгах нь буруу ойлголт юм. Жава нь статик төрөлтэй, байт кодыг хөрвүүлж ачаалагддаг мөн обьектууд нь класс-д суурилсан байдаг. Харин жаваскрипт нь динамик бичиглэлтэй, хүссэн хүн эх кодыг унших боломжтой, прототайпад суурилсан. Мөн олон функц нь системийн програмын хэлэнд суурилсан байдаг.

Холбоотой мэдээллүүд

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

  1. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named jsfunc
  2. "New in JavaScript 1.8.5 | Mozilla Developer Network". Developer.mozilla.org. 2012-11-18. Татаж авсан: 2013-05-26.