Jump to content

PHP

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
01:33, 15 Аравдугаар сар 2013-ий байдлаарх Tsetsee yugi (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр) хэрэглэгчийн хийсэн залруулга

PHP нь Script маягийн хэл ба ялангуяа HTML кодчилолд суурилж вэб хөгжүүлэлтэнд хэрэглэгддэг хэл юм. PHP-ийн ихэвчлэн нь вэб сервер дээр суурилагдан ажилладаг бөгөөд сервер дээр хөрвүүлэгдсэний дараа РНР кодоос HTML хуудас бүтээгдэн бидэнд харагддаг. РНР-ийн гайхамшигт чанар бол бүхий л вэб серверүүд ба бараг бүх л үйлдлий систем, платформ дээр ажилладаг. Дэлхий дээр РНР-г ашиглан хийгдсэн 20 сая вэб сайт, РНР-г дэмждэг нэг сая вэб сервер ажиллаж байна.

Түүх

PHP гэдэг нь Personal Home Page гэсэн үгийн товчлол бөгөөд анх 1994 онд Common Gateway Interface binaries бүтээхийн тулд С хэл дээр Rasmus Lerdorf бичсэнээр түүх нь эхэлдэг. Тэрээр анх Perl хэлний script-д багахан өөрчлөлт оруулан өөрийн Personal HomeРage бүтээсэн байна. Энэхүү багажыг анх түүний вэб хуудсанд хичнээн хүн зочилж байгааг тоолон мэдээлэх зорилгоор хэрэглэжээ. Тэрээр эдгээр бинар кодуудаа PHP/FI бүтээх Form Interpreter хэмээн нэрлэж, илүү олон боломжуудаар хангаж өгсөн ба Өгөгдлийн сантай харьцах, динамик вэбийг бүтээх боломжтой болсон байна. Ингээд 1995 оны 6 сарын 8-д Lerdorf РНР-ийн release хувилбарыг олон нийтэд дэлгэн тависанаар РНР-ийн хөгжил эрчээ авчээ. Энэ release хувилбар нь РНР 2 нэртэй байсан ба өнөөгийн РНР-ийн үндсэн функцуудийг агуулж байжээ. Түүнд Perl-тэй адил төстэй хувьсагчууд, form handling ба HTML-тэй хамтран хэрэглэгдэх боломж байв. Бичиглэл(syntax) нь Perl-тэй төстэй талууд нэлээд байсан ч түүнийг бодвол хязгаарлагдмал, энгийн, илүү болхи байсан юм.

Хөгжүүлэгдсэн түүх

Түлхүүр
Өнгө Утга
Улаан Хөгжүүлэгдэж дууссан
Green Хөгжүүлэгдэж байгаа
Blue Ирээдүйд гарна
Хувилбар Хөгжүүлж эхэлсэн огноо Хэдий хүртэл[1] Тэмдэглэл
1.0 1995-06-08 PHP нэрийг хамгийн анх хэрэглэсэн.[2]
2.0 1997-11-01
3.0 1998-06-06 2000-10-20 Энэ хувилбараас эхэл нэг биш олон хүн хөгжүүлж эхэлсэн.[2]
4.0 2000-05-22 2001-01-23
4.1 2001-12-10 2002-03-12 ($_GET, $_POST, $_SESSION, etc.)[3] хувьсагчуудыг танилцуулж эхэлсэн.
4.2 2002-04-22 2002-09-06
4.3 2002-12-27 2005-03-31
4.4 2005-07-11 2008-08-07 phpize болон php-config скриптыг нэмж өгсөн.[3]
5.0 2004-07-13 2005-09-05 Zend Engine II -т шинэ обьектуудыг нэмж өгсөн.[4]
5.1 2005-11-24 2006-08-24
5.2 2006-11-02 2011-01-06
5.3 2009-06-30 Тодорхойгүй (2014-06[5])
5.4 2012-03-01 Тодорхойгүй (2015-03[6])
5.5 2013-06-20 Тодорхойгүй (2016-06[6]) Generators, Zend Optimizer+
5.6 Тодорхойгүй Тодорхойгүй
6 Тодорхойгүй Тодорхойгүй

Бичиглэл

Энэ хэл нь бичиглэлийн хувьд HTML блокууд дотор PHP-гийн <?php ?> эхлэл, төгсгөл блокуудыг нэмээд дотор нь кодоо бичнэ. Хуудас нь .htm биш .php өргөтгөлтэй байна. Одоогийн PHP хэл нь обьект хандлагат парадигмтэй. Жишээ нь:

<html>
<head>
<meta http-equiv="content-type" content="text/html; charset=utf-8">
</head>
<body>
<span>Би бол статик текст.</span>
<?php
$x=5;
print("Би бол PHP-ээр үүссэн динамик текст. x хувьсагчийн утга=%d",$x);
?>
</body>
</html>
  1. http://php.net/eol.php
  2. 2.0 2.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named about PHP
  3. 3.0 3.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named php4changelog
  4. "PHP: PHP 5 ChangeLog". The PHP Group. 2007-11-08. Татаж авсан: 2008-02-22.
  5. https://wiki.php.net/rfc/php53eol
  6. 6.0 6.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named releaseprocess